Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан
Мэс заслын өмнө: 1-2 туншилыг булчинд эсвэл судсанд мэс ажилбараас 1 цагийн өмнө тарьна.
Мэс заслын үед: 1-2 туншилыг судсанд тарьна. Шаардлагатай бол давтан хийж болно.
Мэс заслын дараа: 1-2 туншилыг4-6 цаг тутамд цус алдах эрсдэл арилах хүртэл тарьна.
Яаралтай тохиолдолд хүндрэлийн зэргээс хамаарч: 1-2 туншилыг булчин болон судсанд 4-6 цаг тутамд тарих ба цус алдах эрсдэл арилтал хийнэ.
Хэсэг газрын эмчилгээнд: 1 туншилыг самбайд шингээж цус гарч буй хэсэгт тавих, шүд авхуулсан бол тухайн хэсэгт тавьна. Шаардлагатай бол давтан хийж болно. Мөн бэлдмэлийг уух болон тарих аргаар хамт хэрэглэж болно.
Хүүхэд
Насанд хүрэгсдийн тал тунгаар хэрэглэнэ.
Нярай
Биеийн жин тутамд 10 мг-р тооцож (0.1 мл = 12.5 мг) төрсний дараах 2 цагийн дотор булчинд тарьна. Цаашид 4 хоногийн турш 6 цаг тутамд тарьна.
Элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
Элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд эмнэл зүйн судалгаа хийгдээгүй учраас Дицинон тариаг болгоомжтой хэрэглэнэ.
Тарилгын уусмал нь натрийн гидрокарбонат эсвэл лактат агуулсан уусмалтай үл нийцнэ.
Дициноны уусмалыг бусад эмийн бодистой нэг тариурт хийхийг хориглоно.
Хэрэв бэлдмэлийг физиологийн уусмалтай хольж хэрэглэх бол найруулсан даруйд хэрэглэнэ.