Пантопразолыг зөвхөн ууж хэрэглэх боломжгүй тохиолдолд л судсанд тарьж хэрэглэнэ.
Пантопразолыг мэдрэлийн гаралтай хоол боловсруулах замын хөнгөн явцтай зовиурын эмчилгээнд хэрэглэхгүй.
Рефлюкс эзофагитийн оношлогоо ньдурангийн шинжилгээгээр батлагдсан байх
Өндөр настангууд эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд пантопразолын хоногийн тунг 40мг-с хэтрүүлж болохгүй.
Хүнд явцтай элэгний дутагдалтай өвчтөнд пантопразолын хоногийн тунг 20мг хүртэл бууруулж тарина. Эмчилгээний явцад элэгний ферментийн түвшинг хянах шаардлагатай. Хэрвээ элэгний фермент ихэсвэл эмчилгээг зогсооно.
Хүүхдэд эмчилгээнд хэрэглэсэн тухай туршлага байхгүй.
Пантопразолыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн тухай хангалттай мэдээлэл байхгүй.
Пантопразолыг тархмал хэлбэрийн ходоодны шарх эсвэл улаан хоолойн хавдар байгаа эсэхийг тодруулсаны дараа хэрэглэх ба эсвэл шинж тэмдэгүүд хуурамчаар дарагдаж онош төөрөлдөх талтай.
Пантопразол нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байгаа.
Машин техниктэй харьцдаг хүмүүст ямар нэг нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй байгаа.