True
100,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй.                                                                                                                                                                                                                                                32-28-17

Үйлчилгээний нөхцөл

1.1. Энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-өөр emhurgelt.mn-ээс үйлчлүүлэгчид бараа, бүтээгдэхүүн худалдахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна. 


1.2. "Ди Эс И Эй Би Ай" ХХК-ийн emhurgelt.mn онлайн эмийн сан нь  үйлчлүүлэгчид цахимаар чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн худалдан авах нөхцлийг бий болгож ажиллана.

1.3. Үйлчлүүлэгч emhurgelt.mn-ээр захиалга хийж худалдан авалт хийснээр энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.


1.4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.


1.5. emhurgelt.mn-ийн лого, бараа бүтээгдэхүүний зураг, загваруудыг хуулбарлах, олшруулахыг хориглоно.

2.1. Үйлчлүүлэгчээр бүртгүүлэхдээ emhurgelt.mn онлайн эмийн сангийн "Нэвтрэх" товчин дээр дарж "Бүртгүүлэх" хэсэгт өөрийн нэр, и-мэйл хаяг, нууц үгээ оруулна. Эсвэл бараа бүтээгдэхүүнээ сонгож сагслаад хувийн мэдээлэл, хүргэх хаягаа оруулсны дараа бүртгүүлж болно. Үйлчлүүлэгч нь өөрийн нууцлалтай мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үйлчлүүлэгч хувийн нууцлалтай мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгээ алдсан тохиолдолд emhurgelt.mn хариуцлага хүлээхгүй.


2.2. Үйлчлүүлэгчээр бүртгүүлснээр emhurgelt.mn-д бүртгүүлсэн хувийн мэдээллээ өөрчлөх, захиалгаа хянах эрх үүснэ.

2.3. Үйлчлүүлэгч нь өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

3.1. Үйлчлүүлэгч emhurgelt.mn онлайн эмийн сангаар 24 цагийн турш үйлчлүүлэх, захиалга хийх боломжтой. 322817 дугаарын утсанд ажлын өдрүүдэд 09:00-18:00, амралтын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд захиалга өгөх боломжтой.


3.2. Үйлчлүүлэгч захиалга хийхдээ эм барааны нэр, орц найрлага, тун, тоо хэмжээг сайтар хянаж шалгасны үндсэн дээр захиалгаа илгээх шаардлагатай ба emhurgelt.mn-ээс захиалга хүлээн авсны дараа үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож баталгаажуулснаар захиалга баталгаажна. Хэрэв үйлчлүүлэгч эм барааны нэр, үйлчлэгч бодис, тун хэмжээг сонгохдоо эргэлзэж байгаа бол emhurgelt.mn-ээс утсаар тусламж авах, тодруулах бүрэн боломжтой.


3.3 Үйлчлүүлэгч захиалгаа илгээснээс хойш 48 цагийн дотор төлбөрөө төлөх, захиалгаа баталгаажуулах үүрэгтэй ба захиалгаа баталгаажуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд emhurgelt.mn-ээс захиалгыг цуцлана. Үйлчлүүлэгчийн нэр, хүргэх хаяг, холбогдох утасны дугаар тодорхойгүй, ойлгомжгүй, бүтэн гүйцэт биш бол emhurgelt.mn захиалгыг цуцлана.

3.4. emhurgelt.mn нь сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн эмээр үйлчлэхгүй болно.


3.5. Үйлчлүүлэгч нь хүргэлтийн ажилтанд захиалсан эмнийхээ жорыг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд эмчийн жоргүй, баталгаат жор биш бол захиалсан эм, бараа бүтээгдээхүүнийг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхгүй.


3.6. Үйлчлүүлэгчийн захиалга бүр дахин давтагдахгүй дугартай байна. Миний бүртгэл цэснээс үйлчлүүлэгч захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.


3.7. Үйлчлүүлэгч нь захиалсан эм, бараа бүтээгдэхүүнийхээ бүтэн бүтэн байдлыг шалгаж гарын үсэг зурж хүлээн авах үүрэгтэй. Шалгаж хүлээн аваагүйгээс үүдсэн асуудлыг emhurgelt.mn хариуцахгүй.


3.8. 



4.1. Хүргэлт нь Улаанбаатар хотын А бүсэд буюу emhurgelt.mn-ий тодорхойлсон бүсэд хийгдэнэ. Бусад байршилд хүргэлт хийгдэхгүй.


4.2. Орон нутагт хүргүүлэх бол 4.1-д заасан байршилд унаанд тавьж өгнө. Орон нутгийн унааны хүргэлтийн зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

5.1. Захиалга 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол хүргэлтийн хураамжгүй байна. 100,000 төгрөгөөс доош бол 5,000 (таван мянга) төгрөгийн хүргэлтийн хураамжтай.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.