Бэлдмэлийг хэрэглэх үед өтгөн хар өнгөтэй гарч болох ба энэ нь эмнэл зүйн ач холбогдолгүй байна.
Цус багадалтыг халдвар болон хавдар үүсгэж болно. Төмөр нь зөвхөн үндсэн өвчнийг эмчилсний дараа бие махбодод бүрэн шингэж эхэлдэг тул эмчилгээний ашигтай тал болон эрсдлийг харьцуулж үнэлэх шаардлагатай.
Бэлдмэлийг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн болон архинд донтох эмгэгийн үед болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан мэдээлэл: 1мл сироп-т 0,04 талхны нэгж агуулагддаг.
Бэлдмэл сорбитол ба сахароз агуулдаг. Фруктозын үл зохицол, глюкоз-галактозын шимэгдэлтийн өөрчлөлт буюу сахараз-изомальтазын дутагдал зэрэг удамшлын ховор тохиолддог өвчтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
Сироп бага хэмжээний этанол (5мл-т 16мг хүртэл) агуулдаг.
Бэлдмэл метилпарагидроксибензоат болон пропилпарагидроксибензоат агуулдаг бөгөөд эдгээр бодис нь харшлын урвал үүсгэж болно.