Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай хөхүүл ханиалга, хурц ба архаг бронхит, гуурсан хоолойн багтраа, пневмони (хатгаа), бронхоэктаз, муковацидозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.
Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед, ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед, архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл, 1 хүртэлх сартай хүүхэд болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.