Хэрэглэх заалт
Азитромициныг түүнд мэдрэг организмаар үүсгэгдсэн дараах халдваруудад:
Синусит, фарингит, тонзилит зэрэг амьсгалын дээд замын халдварууд.
Бронхит, бактерийн цочмог явцтай архаг бөглөрөлт уушигны үрэвсэл (COPD) зэрэг амьсгалын доод замын халдварууд
Дунд чихний үрэвсэл
Целлюлит, арьсны идээт буглаа, эрисипелас, шархны халдвар зэрэг арьс, арьсан доорх эдийн халдварууд
Суулгалт, шигеллийн халдвар
Бэлгийн замаар дамжих халдварууд ялангуяа гонококкийн бус уретрит, Chlamydia trachomatis үүсгэгдсэн цервицит. Haemophilus ducreyi (chancroid) -ийн улмаас эрэгтэйчүүдэд бэлэг эрхтний шархлаа, тэсвэртэй олон бактерийн үүсгэгдсэн хөнгөн, дунд зэргийн халдварууд, гемолитик (виридын бүлгийн) стрептококк бактерийн эндокардитын урьдчилан сэргийлэлтэнд
Одонтогены халдварууд болох бартонеллын халдвар, токсоплазм, бабезиоз зэрэгт хэрэглэнэ.
Хориглох заалт
Азитромициныг азитромицин, макролидын бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хориглоно. Эрготын уламжлал, азиромициныг хамт хэрэглэхийг хориглоно. Элэгний эмгэгтэй өвчтөнд азитромициныг хориглоно.