Амокси-Денк 1000-г яаж хэрэглэх вэ?
Эмч, эмзүйчийнхээ зөвлөсний дагуу энэ эмийг үргэлж хэрэглээрэй. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эмзүйчээсээ асуугаарай.
Тунг усаар даруулж ууна.
Тунг өдрийн турш жигд, дор хаяж 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Ердийн тун:
40 кг-аас бага жинтэй хүүхдүүд Бүх тунг хүүхдийн биеийн жингээс хамаарч килограммаар тооцдог.
Эмч танд амоксициллиныг нярай хүүхэд эсвэл хүүхдэд хэр хэмжээгээр өгөхийг зөвлөж байна.
Ердийн тун нь өдөрт биеийн жингийн килограмм тутамд 40мг - 90мг тунгаар тооцож, хоёр эсвэл гурван тунд хуваадаг.
Зөвлөмж болгох хоногийн хамгийн өндөр тун нь биеийн жингийн килограмм тутамд 100 мг байна.
Насанд хүрэгчид, өндөр настан өвчтөнүүд, 40 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдүүд
Амоксициллины ердийн тун нь халдварын хүндрэл, хэлбэрээс хамааран 250 мг - 500 мг тунгаар өдөрт гурван удаа эсвэл 750 мг- 1 г тунгаар 12 цагаар хэрэглэнэ.
Хүнд хэлбэрийн халдварууд: 750мг-1г тунг өдөрт 3 удаа
Шээсний замын халдвар: 3 г тунг өдөрт 2 удаа нэг өдөр хэрэглэнэ.
Лаймын өвчин (хачиг гэж нэрлэгддэг шимэгчээр дамждаг халдвар): хязгаарлагдмал эритемын шилжилт (эрт үе шат – улаан эсвэл ягаан өнгийн дугуй тууралт): хоногт 4г тун, системийн шинж тэмдэг (хожуу үе шат – илүү ноцтой шинж тэмдгүүд эсвэл өвчин ихээр тархсан): хоногт 6 г тунгаар хэрэглэнэ.
Ходоодны шархлаа: Ходоодны шархыг эмчлэх бусад антибиотик, эмүүдтэй хамт 750 мг тун эсвэл 1 г тунгаар өдөрт 2 удаа 7 хоног хэрэглэнэ.
Зүрхний хагалгааны үед халдвараас сэргийлэхийн тулд: мэс заслын төрлөөс хамааран тунг өөрөөр тогтооно. Бусад эмийн хамт өгч болно. Таны эмч, эмзүйч, сувилагч танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
Хоногийн дээд тун 6г байна.
Бөөрний эмгэг
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол тун нь ердийн тунгаас бага байж болно.
Амокси-Денк 1000-г хэр удаан хэрэглэх вэ?
Амокси-Денк 1000г эмчийн зааж өгсөн хугацаанд ууж хэрэглэнэ. Халдвартай тэмцэхийн тулд танд тун бүр хэрэгтэй. Хэрэв зарим бактери устахгүй бол халдвар дахих боломжтой.
Эмчилгээ дууссаны дараа бие тавгүйрхсэн хэвээр байвал эмчид хандаарай.
Амокси-Денк 1000-г удаан хугацаагаар хэрэглэвэл мөөгөнцөртөлт (биеийн чийглэг ихтэй хэсгүүдэд өвдөж, загатнах, цагаан ялгадас үүсгэдэг мөөгөнцрийн халдвар) үүсч болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол эмчдээ хэлээрэй.
Хэрэв та Амокси-Денк 1000-г удаан хугацаагаар хэрэглэвэл эмч таны бөөр, элэгний үйл ажиллагаа хэвийн, цусны үзүүлэлт хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах нэмэлт шинжилгээ хийлгэнэ.
Хэрэв танд энэ эмийн хэрэглээний талаар нэмэлт асуулт байвал эмч, эмзүйчээсээ асуугаарай.