Тун, хэрэглэх арга
Насанд хүрэгчид, 12 түүнээс дээш насныханд Улькавис® бэлдмэлийг хоол, унтахаас 30 минутын өмнө 1 шахмалаар өдөрт 4 удаа эсвэл хоолноос 30 минутын өмнө 2 шахмалаа өдөрт 2 удаа ууна.
8-12 насны хүүхдэд Улькавис® бэлдмэлийг өдөрт хоол идэхээс 30 минутын өмнө 1 шахмалаар 2 удаа ууна.
4-8 насны хүүхдэд биеийн жинд 8 мг/кг/өдөр тунгаар өдөрт 1-2 шахмал (1-2 удаа хэрэглэнэ). Энэ тохиолдолд өдрийн тун нь тооцоолсон тунд хамгийн ойр байх ёстой (8 мг/кг/өдөр).
Шахмалыг хоол идэхээс 30 минутын өмнө бага хэмжээний усаар даруулж ууна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа 4-8 долоо хоног. Дараагийн 8 долоо хоногт висмут агуулсан эм хэрэглэх ёсгүй.
Helicobacter pylori устгахын тулд Улькавис® бэлдмэлийг хеликобактерийн эсрэг идэвхит бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хослуулах зүйтэй (эмчийн заавраар).