Хэрэглэх арга ба тун
Идэвхтэй бодис Хүний рекомбинант интерферон альфа-2b-г дурьдсан тунгаар агуулсан /150000 ОУН, 500000 ОУН, 1000000 ОУН, 3000000 ОУН/ лааг шулуун гэдсээр хэрэглэнэ.
Хүүхэд ба том хүний томуу болон амьсгалын дээд замын цочмог халдвар, тэр дундаа хүндэрсэн бактерийн халдварууд, пневмония (бактерийн, вирусын)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
Том хүн, тэр дундаа жирэмсэн эхчүүд ба 7-оос дээш насны хүүхдүүдэд ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар өдөр бүр 5 хоног хэрэглэнэ. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно.
7 хүртэлх насны хүүхэд, тэр дундаа нярай ба дутуун нярайн 34 долоо хоногоос илүү настай, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
34 долоо хоногт хүрээгүй, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 3 удаа буюу 8 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээ, түүний дотор нярай болон дутуу нярайн:, менингит (бактерийн, вирусын), сепсис, умайн дотоод халдвар (хламидиоз, херпес, цитомегаловирусын халдвар (гепатит), энтеровирусын халдвар, дотор эрхтэний кандидоз, микоплазмоз)-ийн хавсарсан эмэн эмчилгээнд хэрэглэх;
34 долоо хоногоос илүү настай, хөхүүл үедээ байгаа нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна.
34 долоо хоногт хүрээгүй, нярай болон дутуу нярайд ВИФЕРОН® 150000 ОУН бүхий лааг 1 ширхэгээр хоногт 3 удаа буюу 8 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 хоног байна.
Хүүхдийн төрөл бүрийн халдвар-үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээний тун хэмжээ: үжилийн үед 2-3 ээлж, менингитийн үед 1-2 ээлж, херпесийн халдварын үед 2 ээлж, энтеровирусын үед 1-2 ээлж, цитомегаовирусын халдварын үед 2-3 ээлж, микоплазмоз, кандидозын ялангуяа дотор эрхтэний халдварт 2-3 ээлж эмчилгээг тус тус явуулдаг. Клиник үзүүлэлтээр эмчилгээ үргэлжилж болно. Ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.
Хүүхэд ба насанд хүрэгсдийн В,С,Д-вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн бүрдэл эмчилгээнд мөн түүнчлэн илэрхий идэвхижлийн зэрэгтэй гепатит болон циррозын үед плазмаферез болон гемосорбцитой хавсруулан бүрдэл эмчилгээнд;
Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлтэй насанд хүрэгсдэд: ВИФЕРОН® 3000000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглээд цаашид өнжөөд буюу 7 хоногт 3 удаа 6-12 сарын турш хэрэглэнэ. Гэхдээ эмчилгээний үргэлжлэх хугацааг эмнэл зүйн үр дүн болон лабораторийн шинжилгээний үр дүнг харгалзан тогтооно.
6 сар хүртэлх хүүхдэд: хоногт 300000-500000 ОУН-ээр,
6-12 сартай хүүхдэд: хоногт 500000 ОУН-ээр,
1-7 настай хүүхдэд: биеийн 1м2 талбайд хоногт 3000000 ОУН-ээр
7 наснаас дээш хүүхэд: биеийн 1м2 талбайд хоногт 5000000 ОУН-ээр тооцон хэрэглэнэ. Тухайлсан өвчтөн бүрийн тунг тогтоохдоо биеийн гадаргууг өндөр болон жинг ашиглан Гардоф, Терри болон Руркийн аргаар тодорхойлсон номограммыг ашиглан тооцно.
Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба элэгний хатуурлын үед плазмаферез ба/эсвэл гемосорбцийн өмнө 7 нас хүртэлх насны хүүхдэд ВИФЕРОН® 150000 ОУН, 7 наснас дээш насны хүүхдэд ВИФЕРОН® 500000 ОУН лааг 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайтай 14 хоногийн турш хэрэглэнэ.
Насанд хүрэгсдийн шээс бэлгийн замын халдварын бүрдэл эмчилгээнд /хламидиоз, цитомегаловирусын халдвар, уреоплазмоз, трихомониаз, гарднереллез, папилломавирусын халдвар бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз /-ийн бүрдэл эмчмлгээнд;
Насанд хүрэгсдэд халдваруудын үед ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5-10 хоног. Эмнэл зүйн заалтаар эмчилгээг ээлжийн хооронд 5 хоногийн завсарлагатайгаар үргэлжлүүлж болно.
Жирэмсэн эмэгтэйд жирэмсний II дахь 3 сард (14 дэх долоо хоногоос эхэлж) ВИФЕРОН® 500000 ОУН лааг 12 цагийн зайтай хоногт 2 удаа, долоо хоногт 2 удаа 10 өдөр хэрэглэнэ. Дараагар нь 9 өдрийн туршид 3 удаа 3 хоногийн зайтайгаар 3 өдөр 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайгаар хийнэ. Цаашдаа урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээнд ВИФЕРОН® 150000 ОУН лааг 12 цагийн зайтай 5 өдөр хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн зайтайгаар урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээг давтана. Шаардлагатай үед төрөхийн өмнө /38 долоо хоногоос/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглэнэ.
Арьс болон салстын анхдагч буюу дахилтат херпесийн халдвар, түүний хэсэг газрын хэлбэр, хөнгөн болон дунд зэргийн явцтай ялангуяа насанд хүрэгчид болон жирэмсэн эхчүүдийн шээс бэлгийн замын хэлбэрийн эмчилгээнд;
Херпесийн халдварын үед насанд хүрэгсдэд: ВИФЕРОН® 1000000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 10 хоног буюу дахилтат халдварын үед түүнээс ч урт байдаг. Эмчилгээг арьс болон салст бүрхэвчийн гэмтлийн анхны шинж тэмдэг илрэнгүүт эхлэх хэрэгтэй /загатнах, хорсох, улайх/. Дахилтат херпесийн эмчилгээнд урьдал үед нь буюу дахилтын шинж илэрч эхлэнгүүт эмчилгээг эхлэх нь зүйтэй.
Жирэмсэн эхэд жирэмсний 2 гурван сард /14-р долоо хоногоос эхлэн/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр 12 цагаар /хоногт 2 удаа/ 10 хоног хэрэглэнэ. Дараагар нь 9 өдрийн туршид 3 удаа 3 хоногийн зайтайгаар 3 өдөр 1 лаагаар өдөрт 2 удаа 12 цагийн зайгаар хийнэ. Цаашдаа 4 долоо хоногийн дараа урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээнд ВИФЕРОН® 150000 ОУН лааг 12 цагийн зайтай 5 өдөр хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн зайтайгаар урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээг давтана. Шаардлагатай үед төрөхийн өмнө /38 долоо хоногоос/ ВИФЕРОН® 500000 ОУН-г 1 ширхэгээр өдөрт 2 удаа буюу 12 цагаар 10 хоног хэрэглэнэ.