Геморол бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрсэн талаар бүртгэгдээгүй байна.
Бусад эмүүдийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Эрхтэн тогтолцооны MedDRA ангилал ба давтамжтай холбоотой илэрч болох гаж нөлөө: давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэл дээр үндэслэж үнэлэх боломжгүй).
Цус болон тунгалгийн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт: метгемоглобинеми - давтамж нь тодорхойгүй.
Дархлалын тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт: хүнд явцтай харшлын урвал (амьсгаадах, Квинкийн хаван, коллапс, анафилаксийн шок) илэрнэ - давтамж нь тодорхойгүй.