Тун, хэрэглэх арга
Дотуур, хоололт үл хамааран ууна.
Лориста® H, Лориста® HD, Лориста® H 100 бэлдмэлийг цусны даралт бууруулах бусад эмүүдтэй хамт хэрэглэж болно.
Артерийн гипертензи
Зөвшөөрөгдсөн тун – өдөт 1 шахмалаар 1 удаа ууна. Лориста® H (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 50 мг) нийлмэл бэлдмэлийн барих тун өдөрт 1 шахмал. Өвчтөнд Лориста® Н 50 мг/12.5 мг хангалттай үйлдэл үзүүлэхгүй бол тун нэмэгдүүлэн Лориста® H 100/12,5 мг эсвэл Лориста® НД (лозартан 100 мг/ ГХТЗ 25 мг) өдөрт 1 шахмалыг ууж болно.
Гидрохлоротиазид 25 мг + лозартан 100 мг хослолын дээд тун өдөрт 1 шахмал. Ихэвчлэн АД бууруулах үр нөлөө нь эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа илэрдэг. 100 мг лозартанаар цусны даралтыг нэмэлт хяналтанд байх шаардлагатай өвчтөнд 1 шахмал (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 100 мг) өдөрт нэг удаа ууна. Цусны даралт ихсэх, зүүн ховдлын гипертрофи бүхий өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдлийг бууруулах нь зүрх судасны эндэгдэл, цус харвалт, миокардийн шигдээсийн хосолсон бууралтаар илэрдэг.
1 шахмал (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 100 мг) өдөрт 1 удаа ууна. Өдөрт нэг удаа гидрохлоротиазид 12.5 мг, лозартан 50 мг уухад цусны даралтын тогтоосон түвшинд хүргэх боломжгүй өвчтөнд энэ бэлдмэлийг зөвлөдөг.
Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүдэд болон гемодиализтай өвчтөнүүдэд
Бөөрний үйл ажиллагааны дунд хэлбэрийн дутагдалтай (КК 30-50 мл/мин) өвчтөнд эмийн эхний тунг сонгох шаардлагагүй. Гемодиализтай өвчтөнд гидрохлоротиазид + лозартантай хослолыг зөвлөдөггүй. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд гидрохлоротиазид + лозартантай хослол хэрэглэх ёсгүй (КК 30 мл/мин бага) («Хориглох заалт» үзнэ үү).
Эргэлдэх цусны эзлэхүүн буурсан (ЦЭБ) өвчтөний хэрэглээ
ЦЭБ-тэй өвчтөнд эмчилгээний эхний шатанд бэлдмэлийг зөвлөхгүй.
Элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөний хэрэглээ
Бэлдмэлийг элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд хориглоно («Хориглох заалт» үзнэ үү).
Өндөр настай өвчтөний хэрэглээ
Өндөр настай өвчтөнд эмчилгээний эхний шатанд эмийг хэрэглэх ёсгүй.