Болгоомжлол
Дараах шинж тэмдгээс нэг буюу хэд хэд нь илэрвэл эмчид хандахыг зөвлөнө. Үүнд биеийн жин багасах; юм залгихад хүндрэлтэй болох, ходоод орчимд байнгын зовиур илрэх; эхлээд хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах шинж илрэх буюу өөрчлөгдөх; бөөрний өвчтэй байх (уг мэдээлэл нь цусан дахь кальцийн хэмжээг хянахад шаардлагатай).
Бэлдмэл сахароз агуулдаг учир түүнийг фруктоз зохидоггүй өвчтөн, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай, сахараз-изомальтазын дутагдалтай хүмүүст хэрэглэж болохгүй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэх үед шинж тэмдэг хадгалагдах буюу эсвэл дордвол үзлэг шинжилгээ, эмчилгээ хийх зорилгоор эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.
Тиазидын бүлгийн шээс хөөх эмтэй хамт хэрэглэх буюу эсвэл сүү ба сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж байгаа өвчтөнд (ялангуяа удаан хугацаагаар) гаж нөлөө илүү илэрдэг.
Хоногт 4-8 шахмал хэрэглэсэн тохиолдолд эмчилгээний үргэлжлэх хугацааг дээд зэргээр хязгаарлана. Өвчний шинж тэмдэг арилсны дараа бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Ренни йн 1 шахмалд 475 мг сахароза агуулагддагийг чихрийн шижин өвчтэй хүмүүс анхаарвал зохино.