Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Хурц суулгалтын эмчилгээнд: 3-5 өдөр
Дисбактериоз, архаг суулгалт, бүдүүн гэдэс цочролын хам шинжийн эмчилгээнд: 10-14 өдөр
Антибиотик хамааралт суулгалт болон бүдүүн гэдэсний псевдомембрант үрэвслийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд: антибиотик эмчилгээ эхэлсэн эхний өдөрөөс Энтерол ®250-ыг өдөрт 2 удаа 2 капсулаар антибиотиктай хавсран хэрэглэх нь тохиромжтой.
Бэлдмэлийг нэг аяга усаар даруулж ууна. Хэт халуун, хэт хүйтэн хоол болон бусад шингэнтэй хамт хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун хэмжээ:
Насанд хүрэгсэд болон 6-аас дээш насны хүүхэд: өдөрт 1-2 удаа 1-2 капсулаар хэрэглэнэ.
6-аас доош насны хүүхдэд суспенз болгон найруулж, уулгаж хэрэглэх хуурайшуулсан нунтаг бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжтой.