Гаж нөлөө ба тусгай анхааруулга:
Хэт мэдрэгшлийн урвалууд: Хлорамфениколд хэт мэдрэгшилтийн урвал нь арьсны толбот буюу цэврүүт тууралтаар илэрдэг. Халууралт нь зэрэгцэн илрэх буюу эсвэл цорын ганц илрэл нь ч болж болдог. Хааяа судаслаг хаван үүсдэг. Херксхеймерийн урвал илэрч байсан бөгөөд олон хэлбэрт улайлт үүсч байсан нь бүртгэгдсэн.
Цус төлжүүлэх эрхтэний хордлогын шинж: Хлорамфениколын ихээхэн ноцтой гаж нөлөө бол чөмөгний үйл ажиллагааг дарангуйлдагт оршино.
Бусад гаж нөлөө: Хлорамфениколыг ууж хэрэглэхэд ходоод гэдэсний талаас дотор муухайрах, бөөлжих, эвгүй амт амтагдах, суулгах болон хошного орчмоор загатнах шинж илэрч болдог. Амны хөндийн болон гэдэсний ашигтай нян өөрчлөгдсөний улмаас амны салстын болон хэлний үрэвсэл, мөн шулуун гэдэсний буюу үтрээний цочролын шинж үүсч болзошгүй.
“Саарал хам шинж”-ийн хорт илрэл: Хлорамфениколыг их тунгаар хэрэглэсэн нярай болон дутуу нярайд үүсдэг. Түүнийг өндөр тунгаар хэрэглэсэн хүүхэд болон насанд хүрэгсдэд ч мөн адил хам шинж үүсдэг болох нь бүртгэгдсэн. Хлорамфениколыг хэзээ ч жижиг халдварын үед буюу урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгүй бөгөөд ээлж эмчилгээг давтах буюу удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.