Болгоомжлол:
Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.
Витамин Д-ын өндөр тун бүхий бусад эх үүсвэр буюу эсвэл кальци агуулсан эмийн бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй (сүү зэрэг) хамт хэрэглэхдээ Кальцемин Адванс бэлдмэлийг эмнэлгийн нарийн хяналтанд хэрэглэнэ.
Энэ тохиолдолд цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг тогтмол хянах хэрэгтэй.
Кальци ба витамин Д-ын нийлмэл найрлагатай бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг хянах шаардлагатай бөгөөд цусан дахь креатинины агууламжийг хэмжих замаар ялангуяа настангууд, зүрхний гликозид, кальцийн сувгийг хориглогч, тиазидын бүлгийн шээс хөөх эм хавсарч хэрэглэж байгаа үед бөөрний үйл ажиллагааг хянана. Энэ нь мөн чулуу үүсэх өндөр магадлалтай өвчтөнд хамаарна. Цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илэрвэл бэлдмэлийн тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.
Бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд витамин Д-г болгоомжтой хэрэглэх бөгөөд цусан дахь кальци, фосфатын хэмжээг хянана. Зөөлөн эд кальцижих эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.
Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөнд витамин Д нь холекальциферол хэлбэрээр метаболизмд ордоггүй. Иймээс эдгээр өвчтөнд витамин Д-ын өөр хэлбэрийг хэрэглэхийг зөвлөнө.
Витамин Д идэвхтэй хэлбэрт шилжих метаболизм ихсэх эрсдэлтэй учир бэлдмэлийг саркоидозтой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр өвчтөний цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг хянахыг зөвлөнө.
Бэлдмэлийг 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.
Нийлмэл найрлагатай витамины бэлдмэлийг ясны сийрэгжилтэй удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Яагаад гэвэл цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эрсдэлтэй.
Бөөрний өвчин, бөөр чулуужих өвчин, бамбайн ойролцоох булчирхайн өвчин, ясанд үсэрхийлсэн хавдрын үед бэлдмэлийг хэрэглэхдээ зайлшгүй эмчтэй зөвлөнө.