Клопидогрелыг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр 18 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй.
КлопиКейр бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
• Та Клопидогрелд харшилтай бол
• Та идэвхтэй идэгдмэл шархлаатай бол. Саяхан тархины цус алдалт илэрсэн бол.
• Гемофили ба цус алдалтын бусад эмгэг.
• Клопидогрелд хэт мэдрэг хүмүүс
• Танд саяхан зүрхний цус хомсролын түр зуурын дайрлага (бичил цус харвалт) байсан бол
Бусад эмийн бэлдмэл хэрэглэх нь
Хэрэв та өөр ямар нэгэн эмийн бэлдмэл (жоргүй олгодог эмийн бэлдмэлийг оруулаад) хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн бол эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.
Зарим бэлдмэл ба КлопиКейр нь нэг нэгэнтэйгээ харилцан үйлчилдэг. Хамгийн түгээмэл нь:
• Аброцитиниб
• Дефибротид
• Репагинид, Клопидогрелтэй хамт хэрэглэж болохгүй. Эдгээр эмийг хамтад нь хэрэглэвэл Репагинидийн бие махбод дахь хэмжээ ихсэх ба цусан дахь сахарын түвшин багасахад хүргэдэг. Хэрэв та эдгээр эмийг хамтад нь хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч Репагинидын тунг болгоомжтой тохируулна.
Жирэмсэн ба хөхүүл үе
• КлопиКейр бэлдмэлийг жирэмсэн үед ерөнхийдөө хэрэглэхийг зөвлөдөггүй боловч шаардлагатай үед түүнийг хэрэглэж болно. Таны хүүхдэд хортой нөлөөгүй гэж үздэг боловч баталгаа хязгаарлагдмал байдаг. Клопидогрелийг хэрэглэх эрсдэл болон ашиг тусын талаар эмчлэгч эмчтэйгээ ярилцаарай. Зарим нөхцөл байдлын үед клопидогрелыг үргэлжлүүлэн хэрэглэх нь чухал байдаг.
• Хөхүүл үед уг бэлдмэлийг хэрэглэхэд нярай хүүхдэд эрсдэлтэй эсэхийг тогтоох зорилгоор эмэгтэйчүүдэд хийсэн судалгаа хангалтгүй байдаг. Хөхүүл үед уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ашиг тус болох эрсдэлийг нь харьцуулж үзэх хэрэгтэй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах үед
КлопиКейр бэлдмэл нь жолоо барих эсвэл ямар нэгэн машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх магадлал бага.