• Колд Релиф шахмалыг ердийн өвдөлт, халууралт, бие өвдөх, шүд өвдөх, тулайн өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, остеоартрит, хэрэх төст үений үрэвсэл, ханиад шуухинаа, жилийн турш үргэлжлэх болон улирлын харшлын шалтгаант хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хөдөлгөөний өвчин, суудлын мэдрэлийн үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.
• Парацетамол нь төвийн үйлдэлтэй өвдөлт намдаах чухал ач холбогдолтой эм юм. Тэрээр төв мэдрэлийн системд үйлчилж өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлдэг. Үрэвслийн эсрэг маш бага үйлдэлтэй. Парацетамол амьсгалыг идэвхжүүлдэггүй бөгөөд хүчил шүлтийн тэнцвэрийг өөрчлөхгүй ба ходоодыг цочроохгүй. Тэрээр эсийн бодисын солилцоо, цусны бүлэгнэлтийн хүчин зүйлд нөлөөлдөггүй. Шээсний хүчил ялгаруулахгүй.
• Диклофенак нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлдэлтэй. Тэрээр простагландины нийлэгжилтийг саатуулагч юм.
• Магнийн трисиликат уусах чанар болон урвалд орох чанар хамгийн багатай. Давсны хүчилтэй урвалд орсноор үүссэн цахиур нь желатин хэлбэртэй байдаг. Магнийн трисиликат болон цахиур нь пепсинийг шингээх болон идэвхгүйжүүлж шархлааны суурь хэсгийг хамгаалдаг болох нь тогтоогдсон.
• Хлорфенамины малеат нь гистамины эсрэг эм бөгөөд дунд зэргийн тайвшруулах үйлдэлтэй. Энэ нь агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, бүх эсийн тоо цөөрөх, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг цусны эмгэг үүсгэж болно. Хоол боловсруулах замаас харьцангуй удаан шимэгдэнэ. Цусны эргэлтэнд байгаа хлорфенамины ойролцоогоор 70% нь сийвэнгийн уурагтай холбогддог. Бие махбодод өргөн тархах бөгөөд ялангуяа ТМС-д нэвтэрдэг.