Хэрэглэх заалт
Цефаклорыг түүнд мэдрэг нь тогтоогдсон бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварыг эмчлэхэд хэрэглэнэ:
Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Staphylococci, Streptococcus pyogenes үүсгэгдсэн дунд чихний халдвар
Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй.
Streptococcus pneumoniae, Haemophilus influenza, Streptococcus pyogenes үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд, уушигны хатгалгаа
Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй.
Streptococcus pyogenes үүсгэгдсэн фарингит, тонизилит
Тэмдэглэл: Пенициллин нь стрептококкийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, түүний дотор хэрлэгийн халууралтаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг ердийн эм юм.
Цефаклор нь хамар залгиурын стрептококкийг устгахад үр дүнтэй байдаг; Гэсэн хэдий ч хэрлэгийн урьдчилан сэргийлэлтэнд цефаклорын үр нөлөөг тогтоосон томоохон тоо баримт одоогоор алга байна.
Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella spp., коагулаза-сөрөг Staphylococci үүсгэгдсэн шээс дамжуулах замын халдварууд, пиелоцефрит, цистит
Staphylococcus aureus, Streptococcus pyogenes шалтгаант арьс, арьсны бүтэц алдагдах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Цефаклорт эмгэг төрүүлэгчийн мэдрэмтгий чанарыг тодорхойлохын тулд зохих эсийн өсгөвөрт мэдрэмтгий байдлын судалгаа хийх шаардлагатай.
Эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсийн өсгөвөр ба мэдрэмтгий байдлын талаарх мэдээлэлтэй тохиолдолд бактерийн эсрэг эмчилгээг сонгох, өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. Ийм өгөгдөл байхгүй тохиолдолд орон нутгийн тархвар судлал, мэдрэмтгий байдлын хэлбэрээс шалтгаалж эмчилгээний эмпирик сонголтыг хийнэ.
Хориглох заалт
Цефаклорыг цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.