Тусгай заавар
ЭльжинаÒ үтрээний шахмалыг уухгүй зөвхөн үтрээнд хэрэглэнэ.
Эмнэл зүйн судалгаагаар ЭльжинаÒэмийн эмчилгээний явцад цусны тогтолцоонд өөрчлөлт ороогүй боловч системийн цусны эмгэгийн өгүүлэмжтэй болон өвчтэй (лейкоз, цусны эсний үүсэлт алдагдсан) үед ЭльжинаÒэмийг хэрэглэхгүй.
Төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд ЭльжинаÒ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Өвчин дахихаас сэргийлж бэлгийн хамтрагчийг хамт эмчилгээнд хамруулна.
Эмчилгээний үед жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэх нь зүйтэй.
Эмчилгээний хугацаанд хурьцалыг хязгаарлана.
Хэрэв цочролын шинж үсвэл эмчилгээг зогсооно.
Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө зааврыг анхааралтай уншина уу.
Дахин хэрэглэх шаардлага гарч болох тул заврыг хадгална уу.
Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмчээс лавлана уу.
Эмийн бэлдмэлийг зөвхөн танд зориулсан тул хэдийгээр өөртөө чинь ижил зовиуртай байсан ч бусдад шилжүүлэхийг хориглоно.