Анхааруулга болон сэрэмжлүүлэг:
10мл ууттай бэлдмэл бүрт (нэг уутны хэмжээ) 127.9мг (5.56mmol) натри агуулагдсан байдаг. Иймд давсыг бүрэн хорих дэглэм барих шаардлагатай эмчлүүлэгч, тухайлбал эмчилгээнд үр дүн сайн авахгүй байгаа зүрхний үйл ажиллагааны архаг дутагдалтай болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхдээ давсны агууламжийг нь тооцож үзэх шаардлагатай.
10мл ууттай бэлдмэл бүрт (нэг уутны хэмжээ) 130мг (3.25mmol) кальц агуулагддаг. Тиймээс цусан дахь кальцийн хэмжээ нь ихэссэн (гиперкальциеми), шээсэнд кальцийн давс тодорхойлогдсон болон кальцийн агууламж бүхий бөөрний чулуутай өвчтөнд уг бэлдмэлийг уулгахдаа анхаарах шаардлагатай.
12-оос доош насны хүүхэд эмчийн зааваргүйгээр уг бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй.
Хэрвээ долоо хоногийн дараа шинж тэмдэг сайжрахгүй бол эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.
Бэлдмэлийн найрлагад ордог Метилт Парагидроксибензоат (Е218) болон Пропилт Парагидроксибензоат (Е216) бодисуудад харшлын хариу үйлдэл үзүүлж болзошгүй (гаж урвал нилээн хожим илэрч болзошгүй).