Хэрэглэх заалт:
o Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.
Хориглох заалт:
o Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст;
o Цөсний болон цөсний замын цочмог үрэвсэлт өвчний үед;
o Элэгний цирроз (судасны ба паренхимийн декомпенсацийн эсвэл илэрхий үйл ажиллагааны үе шатанд)д
o Бөөрний хүнд хэлбэрийн дутагдлын үед;
o Кроны өвчний үед хэрэглэхийг хориглоно.