Анхааруулга ба болгоомжлол:
Цөсний чулууг хайлуулах зорилгоор хэрэглэхдээ 6 сар тутам чулуу уусаж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Урсомоныг дараах нөхцөлд цөсний чулуу хайлуулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:
o Чулуу нь цэвэр холестрины гаралтай байх;
o Чулууны хэмжээ 15-20 мм-ээс томгүй;
o Цөсний хүүдийн ажиллагаа хэвийн;
o Цөсний хүүдийд байгаа чулуу нь хүүдийн дундуураас доош байх;
o Цөсний суваг бөглөрөөгүй байх зэрэг болно.
Тун хэтрэлт:
o Тун хэтрэлтийн үед суулгалт илэрдэг.
o Өвөрмөц антидот байхгүй тул шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
o Жирэмсэн ба хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно.
o Төрөх насны эмэгтэйчүүд урсодеоксихолийн хүчлийн эмчилгээ хийлгэх үед гормоны бус гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл эсвэл бага тунтай эстрогений бэлдмэл хэрэглэх нь зүйтэй.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл:
o Найрлагандаа хөнгөн цагаан орсон бэлдмэлүүд урсодеоксихолийн хүчлийн шимэгдэлтийг бууруулна.
o Циклоспоринтой нэгэн зэрэг хэрэглэснээр шимэгдэлт нь урьдчилан таамаглах аргагүй болж, циклоспориний цусан дахь концентраци нэмэгдэнэ.
o Толбутамид зэрэг чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг эмүүдийн үйлдэл нэмэгддэг.