- Гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, уушгины дэлбэнгийн болон гуурсан хоолойн хатгалгаа, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл.
- Давсагны үрэвсэл, уретрит, пиелонефрит
- Үжилт үр хөндөлт, төрсний дараах үжил, аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, Haemophilus ducreyi-аар үүсгэгдсэн зөөлөн яр, заг хүйтэн
- Хатиг ба буглаа, арьсан доорх өөхөн эдийн үрэвсэл, шархны халдвар
- Хэвлийн гялтангийн үрэвсэл (перитонит)
- Ясны чөмөгний идээт үрэвсэл (миелит)
- Үжил, хэвлийн доторх үжил
- Шүдний халдвар (тарилгаас бусад)
Цээрлэлт:
Бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.
1. Уг бэлдмэлийн найрлага дахь ямар нэг бодист, эсвэл пенициллин, цефем зэрэг β-лактамын цагирагт бүтэцтэй бэлдмэлд (β-лактамын цагирагт бүтэцтэй бэлдмэлд солбицсон дасал үүсэх) харшлын урвал (шокыг оролцуулаад) болон хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн
2. Лимфоцитын лейкеми (тууралтын улайлт ихсэх боломжтой) болон халдварт мононуклеоз зэрэг вирусын халдварт өвчин дагалдан илэрч байгаа өвчтөн
3. Амоксициллин/клавуланат кали эсвэл пенициллин хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үйл ажиллагааны алдагдлын шарлалт үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөн (дахих боломжтой)