Эм хэрэглээтэй холбоотой бусад сэрэмжлүүлэг
1) Хэрэглэх заавар ба тун танилцах
2) Энэ эмийг урт хугацаанд хэрэглэж болохгүй
3) Хүүхдэд энэ эмийг өгөхдөө эцэг эхийн хараа хяналтанд өгнө
4) Энэ эмийг хэрэглэж байх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
5) Энэ эм нойрсуулах үйлчилгээ үзүүлж болзошгүй тул машин барих эсвэл хөдөлгүүрт техник жолоодохгүй байх
6) Барбитуратын эм, гурван цагирагт антидепресант, эсвэл архи хэрэглэсэн өвчтөнд ацетаминофений сийвэн дэх хагас задралын цаг ихсэх магадлалтай ба ацетаминофенийг бодисын солилцоонд оруулах чадвар нь сул байдаг.
Хэрэглэхэд анхаарах зүйлс
Архи согтууруулах ундааг өдөрт 3 удаа тогтмол уудаг бол энэ эм эсвэл бусад өвчин намдаах ба халуун тогтмол бууруулах эмийг хэрэглэхдээ эмч эсвэл эм зүйчийн зөвлөгөө авах хэрэгтэй.Учир нь элэг гэмтээж болох магадлалтай.
Энэ эмийг дараахи тохиолдолд хэрэглэхгүй
Энэ эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшилийн өгүүлэмжтэй
Эмийн найрлагт,бусад өвчин намдаах халуун бууруулах , ханиадны эмийг урд өмнө хэрэглэж байхад гуурсан хоолойн багтраа илэрч байсан бол
3 сараас доош насны хүүхэд /нярай/
МАО ингибитор (сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэцийн эсрэг эм, ) хэрэглэж байгаа эсвэл хэрэглээгээ зогсоосноос хойш 2 долоо хоног болоогүй байгаа тохиолдолд
Бэлдмэлийг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй
Цэр ховхлох ханиадны эм (Ханиадны эм, цэр ховхлох), бусад ханиадны эмүүд, өвчин намдаах ба халуун бууруулах эм, тайвшруулах эм ууж хэрэглэдэг, антигистамин агуулсан дотуур уух эм(Ринитд дотуур уух эм, хамар битүүрлийн эм, харшлын эсрэг эмүүд)
Дараах эмийг уг бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй
Ацетаминофен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Энэ эм ацетаминофен агуулсан тул тунгийн (4000мг өдөрт) илүүдэл үүсэн элэг гэмтээх магадлалтай.