Ерөнхий анхааруулга:
Amoxicillin/clavulanic acid-аар эмчилгээг эхлүүлэхийн өмнө пенициллинүүдэд цефалоспоринуудад болон бусад бета-лактамуудад өмнө нь хэт мэдрэгшлийн урвалууд илэрч байсан эсэхийг сайтар анхаарч шалгах хэрэгтэй
Пенициллин эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдэд хэт мэдрэгшлийн ноцтой зарим тохиодолд үхэлд хүргэх (анафилактиод) урвал үүсч байсан нь бүртгэгдсэн. Эдгээр урвалууд нь гол төлөв пенициллинд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөн болон генийн хувьд харшлын өвчнөөр өвчлөх хандлага бүхий хүмүүст илэрдэг байна. Харшлын урвал илэрвэл amoxicillin/clavulanic acid-ийн эмчилгээг зогсоож тохирох өөр эмчилгээ хийнэ.
Бактерийн эсрэг нөлөөт бараг бүх эмэнд антибиотик-хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл үүсдэг нь бүртгэгдсэн байдаг бөгөөд өвчний хүндрэлийн хувьд хөнгөн хэлбэрийн колитоос авахуулаад амь насанд аюул учруулахуйц хүртэл тохиолдож болдог. Тиймээс ямарваа антибиотик эмчилгээ хийлгэж байх явцдаа болон эмчилгээний дараа суулгалт илэрч байгаа өвчтөнүүдэд тус оношыг нягтлан үзэх нь чухал. Антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор суулгаж эхэлвэл amoxicillin/clavulanic acid-ийг нэн даруй зогсоож, эмчид хандан тохирох эмчилгээг эхлүүлнэ. Ийм нөхцөлд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг саатуулах эм хэрэглэх нь хориглох (хэрэглэж болохгүй).
Удаан хугацаагаар хэрэглэх нь зарим тохиолдолд мэдрэг бус бичилбиетнүүдийг хэт үржихэд хүргэдэг.
Элэгний хэвийн үйл ажиллагаа доройтсон болох нь тогтоогдсон өвчтөнүүдэд Amoxicillin/clavulanic acid-ийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Бөөрний хэвийн үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд бөөрний дутмагшилын зэргээс хамааран тунг тохируулан хэрэглэнэ.
Amoxiillin/clavulanate кали нь антибиотикуудаас пенициллиний бүлгийн хортой чанар багатай онцлог шинжийг өөртөө агуулдаг хэдий ч удаан хугацааны эмчилгээний үед бөөр, элэг, цус зэрэг эрхтэн системийн үйл ажиллагааг үе үе хянаж байх шаардлагатай.
Халдварт мононуклеоз байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа бол Amoxicillin/clavulanate хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь Amoxicillin хэрэглэхэд олон хэлбэрт улайлтат тууралт мөн адилхан үүсдэг болно.
Анхааруулга:
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн,
Бөөрний дунд зэргээс хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнүүд (Эмийн хагас элиминацийн хугацаа уртассанаас шалтгаалаад хэрэглэх давтамжийг зохицуулах хэрэгтэй. )
Гуурсан хоолойн багтраа, тууралт ба чонон хөрвөс зэрэг харшлын шинж тэмдэг үүсэхэд өртөмтгий удамтай өвчтөнүүд,
Амаар ууж хэрэглэж чадахгүй өвчтөнүүд, тарьж хэрэглэдэг тэжээл хэрэглэж буй өвчтөн , өндөр настай өвчтөн болон биеийн байдал доройтсон өвчтөнүүд(К Витамины дутагдал үүсч болзолшгүй учраас сайтар хянах шаардлагатай).