Хэрэглэх үед анхаарах зүйлс.
- өндөр настай өвчтөн ( өндөр настай өвчтөнүүдэд хэрэглэх үед аюулгүй байдал, үр нөлөөг хангалттай судлаагүй);
- элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн (одоогоор ийм өвчтөнд фармакокинетик байдал, аюулгүй байдлыг судлаагүй ).
Энэхүү бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглээд гарах нөлөөний талаар мэдээлэл одоогоор байхгүй. Эмийн бүтээгдэхүүнд агуулагдсан шар өнгийн будаг бүхий FCF (E 110) нь харшлын урвал үүсгэж болзошгүй.
Жирэмсэн эсвэл хөхүүл үед хэрэглэх.
Жирэмсэн үед тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хорино. Хөхүүл үед идэвхтэй бодис болон түүний метаболит нь хөхний сүүгээр дамждаг эсэх нь тодорхойгүй байна. Эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.
Тээврийн хэрэгсэл эсвэл бусад механизм жолоодох үед хариу үйлдэл үзүүлэх хурдад нөлөөлөх нь. Зөвлөмж болгож буй тунгаар уг эмийн бэлдмэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл бусад механизмыг ажиллуулах үед хариу урвалын хурдад нөлөөлөхгүй.