Хэрэглэх арга болон тун
· Бэлдмэлийн тунг ямагт эмч тогтоох ёстой.
· Бэлдмэлийн өлөн болон хоол идэсний дараагаар бага зэрэг шингэнээр даруулж ууна.
· Насанд хүрэгсэд болон 20кг-аас дээш жинтэй хүүхдэд 250мг буюу 500мг-р өдөрт 3 удаа ууна. Түүнийг илүү өндөр тунгаар тун хоорондын зайг уртасган хэрэглэж болно. Хоногийн дээд тун 6гр байна.
· 20кг-аас доош жинтэй хүүхдэд амоксициллиныг биеийн нэг кг жинд нь ерөнхийдөө хоногт 20-40мг тунгаар тооцож, түүнийгээ 3 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун хүүхдийн биеийн жинд 100 мг/кг байна.
· Насанд хүрэгсдэд давсагны цочмог үрэвслийн үед 3гр тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэж болно. 12 цагийн дараа мөн 3гр тунгаар давтан хэрэглэж болно.
· Насанд хүрсэн хүн заг хүйтнээр өвдсөн бол амоксициллиныг нэг удаагийн тунг 3гр, бэлгийн бойжилтын өмнөх насны хүүхдэд амоксициллинийг биеийн жинд 50 мг/кг тунгаар тооцоолон нэг удаа хэрэглээд, түүн дээр пробенецидыг биеийн жинд нь 25 мг/кг тунгаар тооцон нэмж хэрэглэнэ.
· Насанд хүрэгсэд болон 30к-аасг дээш жинтэй хүүхдэд эндокардитаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3гр тунгаар мэс ажилбараас 1 цагийн өмнө хэрэглэх бөгөөд мөн мэс ажилбарын дараа 1.5гр тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ. 15-30кг жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн хагасыг, 15кг-аас доош жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн ¼-г өгнө.
· Лаймын бореллиозтой насанд хүрэгсэд болон 20кг-с дээш жинтэй хүүхдэд хоногийн 500-1000мг тунг 3 хувааж өгөх бөгөөд 20кг-аас доош жинтэй хүүхдэд биеийн жинд хоногт 30-50мг/кг тунгаар тооцож түүнийгээ 3 хувааж хэрэглэнэ.
· H.Pylori-ийн эсрэг эмчилгээнд бусад эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 20кг-аас дээш жинтэй хүүхдэд хоногийн 1000мг тунг 2 хувааж өгөх бөгөөд 20кг-аас доош жинтэй хүүхдэд биеийн жинд нь хоногийн 50мг/кг тунг 2 хувааж хэрэглэнэ.
· Амоксициллиныг бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинин клиренс ˂0,16 мл/сек (10 мл/мин)) өвчтөнд тун хоорондыг зайг 12-24 цаг хүртэл уртасгаж хэрэглэнэ.
· Хэдийгээр хэдэн өдрийн дотор өвчтөний биеийн байдал сайжирлаа ч гэсэн бэлдмэлийг эмчийн заасан хугацааг дуустал үргэлжлүүлэн хэрэглэх ёстой. Эмчилгээг хэрэв хэт эрт дуусгавал өвчин дахих магадлалтай байдаг.
· Хэрэв уух тунгаа мартан алгассан бол дараагийн тунг уух хугацаа болоогүй ч гэсэн санангуутаа л хэрэглэх бөгөөд харин дараагийн тунг уух хугацаа ойртсон байвал мартсан тунг уулгүйгээр бэлдмэлийг ердийн схемээрээ л хэрэглэнэ.
· Хүүхдэд зориулсан дусаалга болон суспенз бэлтгэх:
o Хүүхдэд зориулсан суспенз болон дусаалгыг цэвэр ус буюу буцалгаж хөргөсөн усаар бэлтгэнэ.
· Суспенз бэлтгэх:
o Флаконыг зөөлөн сэрсрэн нутагийг жигд тарааж өгнө. Дараа нь флаконоо нээж флаконы ¼ хүртэл ус хийнэ. Флаконоо таглаж сайтар сэгсэрнэ. Флаконыг дахин нээж тэмдэглэгдсэн хэмжээс хүртэл ус нэмнэ. Флаконыг дахин таглаж сайтар сэгсэрнэ.
· Хүүхдийн дусаалга бэлтгэх:
o Флаконыг зөөлөн сэрсрэн нутагийг жигд тарааж өгнө. Дараа нь флаконоо нээж 6мл усыг хоёр тунд хувааж аажим флаконд хийнэ. Тун тус бүрийг нэмсэний дараа флаконоо таглаж сайтар сэгсэрнэ.