Анхааруулга болон болгоомжлол
1. Ерөнхий анхааруулга: Хэт мэдрэгшлийн шок өгч болзошгүй тул харшилын өгүүлэмжтэй эсэхийг сайтар судлах хэрэгтэй.
2. Дээрх анхааруулгын дагуу өвчтөнд уг эмийг зөвлөхгүй. Нэн шаардлагатай тохиолдолд нарийн хяналтан дор хэрэглэнэ.
3. Болгоомжтой хэрэглэх нь :
a. Пенициллинд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөн
b. Гуурсан хоолойн багтраа, тууралт, чонон хөрвөс зэрэг өвчтэй эсвэл удамшлын өгүүлэмжтэй өвчтөн
c. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлттөй өвчтөн
d. Хооллолт муу, судсаар шим тэжээл авдаг, хүнд өвчний улмаас бие суларсан зэрэг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ; К витамины дутагдах хам шинж үүсэж болзошгүй тул өндөр хяналт тавих шаардалагатай.
4. Жирэмсэнд - Жирэмсэн үед хийгдсэн аюулгүйн судалгаа байхгүй. Зөвхөн эмчилгээний давуу тал, шаардлага илэрч болохуйц гаж нөлөөнөөс илүү тохиолдолд жирэмсэн эхэд хэрэглэнэ.
5. Нярай болон хүүхдэд хэрэглэсэн аюулгүйн судалгаа байхгүй.
6. Хөхүүл эхэд
Хөхний сүүгээр ялгардаг эсэх тогтоогдоогүй. Эмийн эмчилгээний үед хэсэг хугацаанд хөхүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.