Хэрэглэх үеийн онцгой болгоомжлол ба сэргийлэх арга хэмжээ
Шархлааны өгүүлэмжтэй өвчтөн, бронхын багтраатай өвчтөнд ацетилцистеины эмчилгээ хийхдээ болгоомжлох хэрэгтэй.
Ацетилцистеиныг хэрэглэх үед бронхын шүүрэл шингэрэх ба ялангуяа эмчилгээний эхэнд түүний эзлэхүүн нь ихэсдэг. Хэрэв өвчтөн цэрээ ховхолж чадахгүй (ховхролт хангалтгүй) байвал тохиромжтой арга хэмжээ (дренаж, соруулах зэрэг) авна.
Ацетилцистеиныг хэрэглэх үед маш ховор тохиолдолд хүнд явцтай арьсны урвал (Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж) ажиглагдана. Өвчтөний арьс салст бүрхүүлийн зүгээс өөрчлөлт илэрсэн тохиолдолд ацетилцистеиныг хэрэглэхээ шууд зогсоож эмнэлгийн тусламжинд хандана.
АЦЦ 100мг-ын 1 уут бэлдмэл нь 0,24ХЕ-тэй, АЦЦ 200мг-ын 1 уут бэлдмэл нь 0,23ХЕ-тэй тохирно. Үүнийг чихрийн шижинтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхдээ анхаарна.
Бэлдмэл сахароз агуулдаг. Фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал, сахараз-изомальтаз-ын дутагдал зэрэг ховор тохиолдох удамшлын өөрчлөлт бүхий өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн үе
Ацетилцистеиныг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн талаар мэдээлэл хангалтгүй байдаг.
Амьтанд хийсэн судалгаагаар бэлдмэл жирэмсний явц, үр хөврөл/ургийн хөгжил, төрөлт, төрсний дараах хөгжилд шууд болон шууд бус хортой нөлөө үзүүлээгүй байна (5.3 гэсэн хэсгийг үз).
Жирэмсэн үед зөвхөн бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон эрсдлийг нь сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно.
Хөхүүл үе
Ацетилцистеин хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй.
Хөхүүл үед бэлдмэлийг зөвхөн эмчилгээний ашигтай тал болон эрсдлийг маш нарийн харьцуулж үнэлсний дараа хэрэглэж болно.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Одоог хүртэл ацетилцистеины ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэсний улмаас үүссэн тун хэтэрсэн хордлогын тохиолдол ажиглагдаагүй.
Ацетилцистеиныг хоногт 11,6г тунгаар 3 сарын турш хэрэглэсэн эрүүл хүмүүст ямар нэгэн хүнд явцтай гаж нөлөө илрээгүй.
Ацетилцистеиныг 500мг/кг хүртэл тунгаар ууж хэрэглэх үед хордлогын ямар нэгэн шинж илрээгүй байна.
Хордлогын шинж
Тун хэтрэлтийн үед хоол боловсруулах замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болно. Хүүхдийн амьдралын эхний жилд шүүрэл хэт ихсэх эрсдэлтэй.
Тун хэтэрсэн үед авах арга хэмжээ
Шаардлагатай үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.