Хэрэглэх заалт:
Магнийн дутагдлын үед (сэтгэл гутрал, цочромтгой болох, айдас түгшүүр илрэх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудах, ядрах, зүрх орчим өвдөх, артерийн даралт ихсэх, зүрхний хэм олшрох, зүрхний хэмнэл алдагдах, цус бүлэгнэлт ихсэх, судас агчих, юм залгихад төвөгтэй болох, гэдэс базалж өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах,бөөлжих, булчин татах, чангарал багасах, жирвэгнэх зэрэг) хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Эмнэл зүйн судалгаагаар урагт ямар нэг сөрөг нөлөө тогтоогдоогүй. Бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Магни нь хөхний сүүгээр ялгардаг учраас хөхүүл үед эмийг хэрэглэхгүй байвал зохино