Хэрэглэх арга ба тун
Хувь хүнд тохируулан, өвчний хүнд хөнгөний зэрэг болон хоол хүнсний найрлагаас хамааруулан тунг тогтооно. Хувь хүний, тохиромжтой тунг сонгохын тулд Креон бэлдмэл нь Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000 гэсэн гурван төрлийн тунтай байдаг.
Бэлдмэлийг хоолны үеэр эсвэл шууд хоолны дараа хэрэглэнэ.
Бүрээсийг бүтнээр нь, хугалалгүй, зажлалгүй хангалттай хэмжээний шингэнээр даруулан эсвэл хөнгөн зууштай хамт залгиж хэрэглэнэ.
Хэрэв бүрээсийг бүтнээр нь залгиж чадахгүй бол (хүүхэд эсвэл хижээл насны хүмүүс) бүрээсийг онгойлж түүний мөхлөгүүдийг зөөлөн, зажлах шаардлагагүй, исгэлэн амттай (pH < 5.5) хоолон дээр нэмж, эсвэл мөн исгэлэн амттай (pH < 5.5) шингэнтэй хамт ууж хэрэглэнэ. Жишээ нь: минимикросферуудыг алимны нухаш, иогурт эсвэл рН 5,5-аас багатай жимсний шүүсэнд (алим, жүрж эсвэл хан боргоцойн) нэмж хэрэглэж болно.
Ийм холимгийг хадгалалгүй, хурдан уух хэрэгтэй.
Минимикросферыг нунтаглах, зажлах, мөн рН 5,5-аас ихтэй хоол, унданд холивол гэдсэнд уусдаг хамгаалах бүрхүүл нь гэмтэж болно. Үүний улмаас ферментүүд амны хөндийд эрт чөлөөлөгдөх, эмчилгээний үр нөлөө буурах, салст бүрхүүл гэмтэх эрсдэлтэй. Амны хөндийд минимикросфер үлдээгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000 бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үед, ялангуяа шингэн ихээр алдсан үед хангалттай хэмжээний шингэн уух нь маш чухал юм. Шингэний дутагдлаас өтгөн хаталт үүсч болзошгүй.
Муковисцедозын үед хүүхэд болон насан хүрэгсдэд тун тохируулах нь
Муковисцедозын санал солилцох хурлын (МВ) удирдамж, АНУ-ийн МВ холбооны “тохиолдол хяналтын” судалгаа, Англи улсын ийн дагуу “тохиолдол хяналтын” судалгаанд үндэслэн нойр булчирхайн ферментүүдийг орлуулах эмчилгээнд дараах ерөнхий зөвлөмжийг санал болгож болно:
4 хүртэлх насны хүүхдийн эмчилгээний эхлэх тун хоол идэх бүрт хүүхдийн нэг кг биеийн жинд 1000 Ед липаза байхаар, харин 4-өөс дээш насны хүүхдэд хоол идэх бүрт хүүхдийн нэг кг биеийн жинд 500Ед липаза байна,
Өвчний хүндрэлийн зэрэг, өтгөнөөр ялгарах өөх тосны хяналт, мэргэжлийн эмчийн хяналтан дор хоол тэжээлийн байдлын дэмжлэг зэргээс хамаарч эмийн бэлдмэлийн тунг хувь хүнд нь тохируулан сонгоно.
Нойр булчирхайн ферментүүдийг их тунгаар хэрэглэхэд фиброзт колонопати үүсэх магадлалтай тул ихэнх эмчлүүлэгчдэд хоногт 10000 Ед липаза/кг/хоног, эсвэл хэрэглэсэн нэг грамм өөх тосонд липаза 4000 Ед-ээс ихээр хэрэглэхийг зөвлөдөггүй.
Нойр булчирхайн гадаад шүүрлийн бусад хэлбэрийн дутагдлын үед хэрэглэх тун
Хувь хүнд нь тохируулан, хоол боловсролт алдаглын зэрэг болон хоол хүнсний найрлагаас хамааруулан тунг тохируулах шаардлагатай.
Эмчилгээний эхлэх ердийн тун нь липазаг 10000-аас 25000 Ед-ийг үндсэн хоол бүрийн үед хэрэглэнэ. Үндсэн хоол идэх үед тун 25000 – 80000 Ед липаза, харин хөнгөн зууш хэрэглэх үед хувь хүний тунгийн талыг хэрэглэх хэрэгтэй.
Креон бэлдмэлийг хэрэглэх хугацааг өвчний явцаас хамаарч эмч тодорхойлно.