Ибумон 200 мг бүрхүүлтэй шахмал эмийг 12-оос доош насны хүүхдэд дараах байдлаар хэрэглэнэ:
6-12 сар (7-9 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн
1-3 нас (10-15 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн
3-6 нас (16-20 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн
6-9 нас (21-30 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн
9-12 нас (31-41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмалыг өдөрт 3 удаа, хоногийн дээд тун 600 мг;
12-оос дээш нас (41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмал эмийг хоногт 4 удаа, хоногийн дээд тун 800 мг-ийг 6-8 цагийн зайтай хоолны дараа усаар даруулж ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тунг хэтрүүлж болохгүй. Халуун бууруулах зорилгоор 3 хүртлэх, өвдөлт намдаах зорилгоор 5 хүртлэх хоног тус тус эмчилгээг үргэлжилнэ. Хэрэв халуун буухгүй байвал эмчид хандана.
Ибумон 400 мг бүрхүүлтэй шахмал : Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 400 мг тунгаар хоногт 1-2 удаа хоолны дараа усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд эмчилгээний түргэн нөлөө гаргахын тулд тунг 400 мг-аар хоногт 3 удаа буюу 1200 мг хүртэл нэмж болно. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна. Хоногт 3 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун нь 1200 мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандана.
а. Өвдөлт болон халуун намдаах зорилгоор:
Хоногийн дээд тунг 1200 мг-аас хэтрүүлж болохгүй бөгөөд энэ нь хоногт 2-3 шахмалыг хэрэглэнэ.
б. Хэрлэгийн эсрэг эмчилгээний зорилгоор:
Насанд хүрэгсдэд хоногт дунджаар 1-2 шахмалаар 3 удаа 1200 мг -2400 мг тунгаар ууна. Гэхдээ нэг удаагийн уух тунг 2 шахмал (800 мг)-аас хэтрүүлж болохгүй.