Хэрэглэх заалт
Амлесса® бэлдмэлийг дангаар артерийн даралт ихдэлт, эмчилгээнд периндоприл, амлодипин шаардлагатай тогтвортой титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ.
Хориглох заалт
Периндоприлтой холбоотой
Периндоприл, бусад АХФ дарангуйлагчидад хэт мэдрэг.
Өмнө нь АХФ дарангуйлагчидын хэрэглээтэй холбоотой судас мэдрэлийн хаван үүсэлтийн өгүүлэмжтэй
Төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй судас мэдрэлийн хаван
Жирэмсэний хоёр, гурав дах гурван саруудад
Чихрийн шижин, бөөрний дутагдалтай (ТШФ <60 мл / мин / 1,73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй (Эмийн харилцан нөлөө, Фармакодинамик үзнэ үү).
Сакубитрил / валсартантай хамт. Периндоприлыг сакубитрил / валсартаны сүүлчийн тунгаас 36 цагийн дотор уухгүй («Тусгай анхааруулга», «Эмийн харилцан нөлөө, бусад эмийн харилцан нөлөө» үзнэ үү).
Цусыг сөрөг цэнэгтэй гадаргуутай харьцахад хүргэдэг экстракорпораль эмчилгээ («Бусад эм, эмийн хэлбэрүүдийн харилцан нөлөө» үзнэ үү).
Бөөрний хоёр талын артерийн нарийсал эсвэл нэг бөөрний артерийн нарийсал ( «Тусгай анхааруулга» үзнэ үү).
Амлодипинтой холбоотой
Илэрхий даралт унасан.
Амлодипин болон бусад дигидропиридинүүдэд хэт мэдрэг бол.
Шок, зүрхний гаралтай шок.
Зүүн ховдолын дамжуулах замын бөглөрлүүд (жишээ нь: хүнд хэлбэрийн гол судасны хавхлагын нарийсал)
Зүрхний булчингийн хурц шигдээсийн дараах зүрхний дутагдал (эхний 28 хоногтоо байгаа).
Амлессе-тэй холбоотой
Дээрх бүх заалтууд багтахаас гадна бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүртэй холбоотой болон периндоприл/амлодипины уг хослолоор хэрэглэх үеийн заалтууд орно.
Бэлдмэлийн найрлагад буй туслах бодисуудад хэт мэдрэг бол.