Гаж нөлөө: Суулгах ба цөсний чулуу кальцжиж болзошгүй
Цээрлэлт: Цөсний хүүдий ба цөсний сувгийн цочмог үрэвсэлт өвчин, Усосанд хэт
мэдрэг, жирэмсэн, хөхүүл эхчүүд хэрэглэхийг цээрлэнэ. Эмчилгээ хийлгэж байгаа
эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай.
Анхааруулга: Цөсний чулууг хайлуулах зорилгоор хэрэглэхдээ 6 сар тутам чулуу
уусаж байгаа эсэхийг хянах шаардлагатай.
Дараах нөхцөлд цөс хайлуулах зорилгоор ууна. Үүнд: чулуу нь цэвэр холестрины
байх, чулууны хэмжээ 15-20 мм-с томгүй, цөсний хүүдийд байгаа чулуу нь хүүдийн
дундуураас доош цөсний суваг бөглөрөөгүй байх. Мөн хөнгөн цагаан орсон
бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.