Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Ангилал:
Гадуур хэрэглэнэ.
Арьс салстын гэмтэлтэй хэсгийг үжил эсэргүүцэн шингэнээр урьдчилан цэвэрлэсний дараа тосон түрхэцийг өдөрт 2-4 удаа нимгэн үеэр түрхэнэ.Өвчний байдлаас хамааран 5-10 хоног түрхэх бөгөөд архаг хэлбэрийн үед 25 хоног хүртэл эмчилгээг хийнэ.Хуурай хэлбэрийн дерматозын үед цэвэр самбайд тосоо өдөрт 2 г-аас хэтрүүлэхгүйгээр шингээж тавьж болно
Микробын бус гаралтай арьсны үрэвсэлт өвчний үед (нейродермит, намарс, загатнаа, хайрст үлд, хавьтлын арьсны үрэвсэл, үлд зэрэгт) , нарны түлэгдэлт, шавьж хорхойд хазуулах болон бусад арьс хуурайшуулдаг арьс салст бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэнэ
Хуурай, сэрүүн нөхцөлд, нарны шууд тусгалаас хол, хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгална.
Бага хугацаагаар хэсэгхэн газарт түрхэж болно. Нүүрэнд түрхэхгүй. Нүдэнд оруулахаас хамгаална.Хүүхдэд эмчилгээг 5 хоногоос хэтрүүлэхгүй байх. Эмчилгээ хийж байх хугацаанд чөлөөтөй хувцас өмсөнө. Энгийн болон ягаан батгашилтай өвчнүүдэд эмчилгээний явцад сэдрэлт өгч болно. Хэсэг газрын халдварын хүндрэлээс сэргийлэхийн тулд микробын эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч эмчилгээг явуулна
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.