1.Энэ эмийг гипоальбуминемитэй ,сийвэн дэхь альбумины хэмжээ нь 3.5 гр/дл, сероперитониум, хаван эсвэл элэгний энцефалопатитай өвчтөнд хэрэглэнэ. Мөн энэ эмийгхангалттай хоол идэж байгаа ч гэсэн компенсацын биш үедээ байгаа элэгний циррозийн анамнезтэй , гипоальбуминтэй өвчтөнд ба чихрийн шижинтэй эсвэл элэгний энцефалопатитай мөн нийт уураг (амино хүчил) ба калорыг хязгаарлах шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ. Хэрэв өвчтөн чихрийн шижинтэй эсвэл элэгний энцефалопатитай ба хангалтай хоол идэж чадахгүй байгаа тохиолдолд хоолыг заавал хангалттай хэмжээгээр идэх шаардлагатай. Хоол дутуу идэж байгаа эсэх нь элэгний энцефалопатийн илэрлээс шалтгаалах тул калори ба уургаар (аминохүчил)хангасан эмийг өгөх шаардлагатай.
2. Энэ эмийг эм үйлчлэхгүй болсон эсвэл элэгний цирроз нь эцсийн шатандаа орсон өвчтөнд өгөхгүй.
3. Элэгний энцефалопатийн комын зэрэг 3 ба түүнээс дээш өвчтөнд
Нийт билирубины тоо 3мг/дл ба түүнээс дээш өвчтөнд
Өвчтөний элэгний уураг нийлэгжүүлэх хүчин чадал нь мэдэгдэхүйц багассан
Ликюр хөвмөл нь зөвхөн хэлхээ аминохүчил агуулдаг тул шаардлагатай бүх аминохүчлээр хангахгүй.Тиймээс энэ эмийг хэрэглэхдээ зайлшгүй шаардлагатай уураг (амино хүчил)ба калорийг (өдөрт 40гр -аас дээш хэмжээний уураг, 1000 ккал-оос дээш хэмжээний илчлэг) хоолтой хамт авах хэрэгтэй. Ялангуяа уургын хязгаарлалттай хоолны дэглэм барьж буй, эсвэл энэ эм үр дүнгүй тохиолдолд эсвэл авах ёстой уураг ба калорын хамгийн доод хэмжээг авах зэрэг нь удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд хоол тэжээлийн дутагдалд оруулж болзошгүй.
Эмнээс үүдэлтэй мочевин эсвэл сийвэн дэх хэвийн бус аммони ажиглагдах тохиолдолд болгоомжлох хэрэгтэй, учир нь тун хэтрэлт үүсэх магадлалтай. Тунг удаан хугацаагаар хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд шим тэжээлийн дутагдалд оруулах магадлалтай.
Энэ эмийг 2 сараас дээш хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд альбумины хэмжээ ихсэхгүй байгаа бол өөр төрлийн тохирсон орлох эмчилгээг хийх шаардлагатай.
4. Өндөр настны физиологийн зарим үйл ажиллагаа суларсан байдаг тул цусан дахь аммоны хэмжээ ихэсгэх бодисын солилцооны алдагдал үүсгэхгүйн тулд эмийг их хэмжээгээр өгөхгүй байх.
5. Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд өгөх тун тогтоогдоогүй тул жирэмсэн ба хөхүүл эхчүүд, төрөх насны эмэгтэйчүүдэд эерэг үр дүн эрсдэлээс өндөр байх үед тохиолдолд энэ эмийг өгнө.
6. Хүүхэд ба хүүхдийн практикт хэрэглэх тун тогтоогдоогүй. (Хүүхдэд хэрэглэж байсан тохиолдол байхгүй.)