Насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдэд зөвлөх тун:
1 уусдаг шахмалыг 2 – 3 цаг тутамд (өдөрт 10 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ. Үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүүхэд болон 4 – 12 настай хүүхдэд зөвлөх тун:
1 уусдаг шахмалыг 3 цагийн зайтай (өдөрт 5 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ. Үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Шахмал удаан уусдаг тул зажлалгүй хүлхэж хэрэглэнэ.
Эмийн бэлдмэл хэрэглэсний дараах 30 минутанд юм идэж, ууж болохгүй.
Өвчний шинж тэмдэг арилах хүртэл эмчилгээг 1 – 2 өдрийн турш үргэлжүүлэн хэрэглэнэ.
Ерөнхийдөө өвчний шинж тэмдгийг арилах хүртэл Лизакыг хэрэглэх хэрэгтэй. Хэрэв өвчний шинж тэмдэг 5 – 7 хоногийн эмчилгээнд арилахгүй бол эмчлэгч эмчдээ хандаж эмчилгээний тактикаа өөрчлөх хэрэгтэй.