Хэрэглэх заалт:
• Вирусын шалтгаант амьсгалын замын эмгэгүүд
• Экзентема өвчин
• Элэгний эмгэгүүд
• Вирусын шалтгаант мэдрэлийн системийн зарим өвчин
• Гуурсан хоолойн үрэвсэл
• Насанд хүрэгчдийн болон хүүхдийн ханиад,томуу
• Ринофарингит
• Салхин цэцэг
• Улаан бурхан
• Энгийн герпес болон бүслүүр үлд
• Гахайн хавдар
Хориглох заалт:
• Сийвэн дэхь шээсний хүчлийн түвшинг өсгөж болох учраас тулай өвчтэй өвчтөнд Ланавир® болгоомжтой хэрэглэнэ.
• Зүрх судасны дигиталис /хуруувчин цэцэг/-ийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
• Ланавир® -ыг нянгийн эсрэг нөлөө байхгүй тул нянгийн халдварын үед хэрэглэхгүй.
• Ланавир® -ыг жирэмсний эхний дөрвөн сард хэрэглэхгүй.
• Хөхний сүүгээр Ланавир® ялгардаг эсэх нь тодорхойгүй байна.
• Эмчилгээний тун болон хордох тунгийн хоорондох харьцаа 1:100 тул хорт нөлөө үзүүлдэггүй. Метизопринол нь бодисын солилцооны дүнд шээсээр хурдан гадагшилдаг тул биед хуримтлагддаггүй байна.