Хэрэглэх заалт
Амьсгалын дээд замын дахилтат халдвартай, дархлын тогтолцоо суларсан өвчтөний иж бүрэн эмчилгээнд
Ердийн герпесээр (Herpes simplex) үүсгэдсэн уруул ба нүүрний арьсны герпес халдварын эмчилгээ
Хориглох заалт:
Эмийн бэлдмэлийн үйлчлэгч бодис ба туслах бодист хэт мэдрэг байх
Бөөр, шээсний замын өвчин.
Бөөрний хүнд буюу III зэргийн дутагдал.
Нэг нас хүрээгүй хүүхэд.
Жирэмсэн ба хөхүүл эх.
Тулай өвчний цочмог сэдрэлийн үе ба цусанд шээсний хүчил ихэссэн хүнд Гроприносинийг хэрэглэх шаардлагагүй.
Тун хэтрэх
Гроприносин бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Туршилтын амьтанд хоруу чанарыг судлахаар хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд сийвэнд шээсний хүчил ихсэхээс өөр ноцтой гаж үйлчилгээ илрээгүй. Тунг хэтрүүлсэн тохиолдолд шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.
Үр тогтох, жирэмсэн ба хөхүүл үе
Хүний ургийн хөгжилд инозин хэрхэн нөлөөлдөг болохыг судлаагүй. Мөн инозин хөхний сүүнд ордог эсэхийг тогтоогоогүй. Иймээс, Гроприносинийг жирэмсэн ба хөхүүл эх хэрэглэж болохгүй, хэрэв эмч ашиг нь эрсдлээс их гэж үзээгүй бол.
Хүүхэд
1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
Настай өвчтөн
Насанд хүрсэн дундаж насны хүмүүстэй ижил тунгаар хэрэглэнэ, тунг өөрчлөх шаардлагагүй.
Настангийн цус, шээсэнд шээсний хүчлийн хэмжээ дундаж насны хүмүүсийнхээс илүү их байх нь элбэг.