Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Ангилал:
Хэрэглэх арга, тун
Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгчид болон 2-оос дээш насны хүүхдэд Псило-Бальзамыг® арьсны гэмтсэн хэсэгт хоногт (алганы хэмжээтэй гэмтлийн талбайд 3-5 см урт гель) 3 -4 удаа хөнгөн тараах байдлаар түрхээд зөөлөн илж шингээнэ .
Хэрэглэх заалт
Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шавьжинд хазуулах; чонон хөрвөс; төрөл бүрийн шалтгаант арьсны загатнаа (цөс зогсонгишлоос үүдсэн загатнаа): загатнаат дерматоз, экзем, салхин цэцэг, харшлын шалтгаант арьсны эмгэг, ургамалаас үүдсэн хавьталын дерматит зэрэгт хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл:
25°С-аас ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа
3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй
Тусгай анхааруулга
Псило-Бальзамыг® түрхэсний дараа (1-2 цагийн хугацаанд) наранд удаан хугацаанд байхаас зайлсхийх ингэснээр фотодерматоз үүсэх эрсдлийг бууруулна. Псило-Бальзамын® эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.