Ууж хэрэглэхдээ шахмалыг зажилж ууж болно, усанд уусган хөвмөл болгож байгаад залгиж ууж болно.
Зүрхний титэм судасны цочмог ба архаг дутмагшилт өвчинд: эхний тунг 150 мг-р эхлээд цаашдаа 75 мг-р үргэлжлүүлнэ.
Зүрхний шигдээс болон тогтвортой бус бахын үед: анхны шинж тэмдэг илрэнгүүт эмчилгээг 150 - 450 мг-р аль болох түргэн эхэлнэ.
Судасны бөглөлөртөт өвчин дахихаас сэргийлэх зорилгоор: эхний тунг 150 мг-р эхлээд цаашдаа 75 мг-р үргэлжлүүлнэ.
50-с дээш насныханд: өндөр эрсдэл бүхий зүрх судасны өвчтөнд хүндрэлээс сэргийлэх зорилгоор өдөр бүр 75 мг ууна.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны бага ба дунд зэргийн дутмагшилтай өвчтөнд тунг зохицуулах шаардлагатай бөгөөд хүнд зэргийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэж болохгүй.