Хэрэглэх заалт
− кальци ба Д витамины дутагдлыг арилгах ба сэргийлэх зорилгоор
− ясны сийрэгшилтэй өвчтөнд кальци ба Д витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт
− эмийн найрлагад орсон үндсэн үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг бол
− бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай хүн (түүдгэнцрийн шүүрлийн хурд <30 мл/мин /1.73m2)
− цусанд кальци ихсэх болон шээсээр кальци их хэмжээгээр гадагшилж байгаа буюу ийм байдал үүсэх өндөр эрсдэл бүхий өвчтэй хүмүүс
− бөөр чулуужих өвчтэй (нефролитиаз)
− Д витамины илүүдэлтэй хүн
− Кальций – Д3 Никомед Форте бэлдмэлийн найрлагад изомальт (E953) ба сахароз агуулагдах учраас фруктоз тохирдоггүй, глюкоз галактозын шимэгдэлт алдагддаг ховор тохиолдох төрөлхийн эмгэгтэй хүмүүст хэрэглэхгүй