Хэрэглэх арга, тун :
Тун: Эмчийн заавраар хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх тун гь амоксициллины хэлбэрээр заагдана.
Насанд хүрэгсэд :
- Ердийн тун : 250иш тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
- Хүнд хэлбэрийн халдвар болон амьсгалын замын халдвар : 500мг тунгаар хоногт 3 удаа буюу эсвэл 875мг тунгаар хоногт 2 удаа, 5 өдөр хэрэглэнэ.
Хүүхдэд :
40кг буюу түүнээс дээш жинтэй хүүхдэд : насанд хүрэгсэд хэрэглэдэг тунтай адил тунгаар хэрэглэнэ.
40кг-с доош жинтэй хүүхдэд:
- Ердийн тун: 20мг/кг/хоног тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ.
- Дунд чихний үрэвсэл, синусит, амьсгалын доод замын халдвар ба хүнд хэлбэрийн халдвар : 40мг/кг/хоног тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 3 хувааж нийт 5 өдөр хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
- Хоол боловсруулах замаас илрэх гаж нөлөөг багасгахын тулд Вигентин бэлдмэлийг хооллож эхлэхдээ хэрэглэнэ.
- Вигентин бэлдмэлийн эмчилгээг хяналтгүйгээр буюу эмчилгээг дахин зөвлөлдөхгүйгээр 14 хоногоос дээш хугацаагаар хэрэглэхгүй.
- Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг агуулсан ууттай бэлдмэл: уутыг шугамын дагуу тайрч нунтгийг шилэн аяганд хийх ба уутыг усаар зайлж мөн шилэн аяганд нэмж хийнэ. Хэдэн секунд хутгаж шууд уун