Бэлдмэлийг 1 ширхэгээр өдөрт 1 удаа хоолны дараа 100мл усаар даруулж ууна.
Анхааруулга:
· Бэлдмэл гуурсан хоолойг агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ.
· Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
· Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай.
· Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.
· Архитай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
Жирэмсэн үеийн хэрэглээ:
Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2-3 дахь сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 300 мг ба түүнээс их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир хэрэглэхийг хориглоно.
Хөхүүл үеийн хэрэглээ: Салицилат ба түүний метаболит нь хөхний сүүгээр бага хэмжээгээр гадагшилдаг. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй ба хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллохоо зогсоох шаардлагатай.
Гаж нөлөө: Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих зэрэг гаж нөлөө илэрч болно.