Энэ эм нь бүх эмийн нэгэн адил гаж нөлөө үүсгэх боловч хүн бүрд илрэхгүй байж болно.
Илрэлийн давтамжаас хамааран гаж нөлөөг дараах байдлаар ангилна:
Маш түгээмэл (≥ 1/10), түгээмэл (≥ 1/100, <1/10), цөөн (≥ 1/1000, < 1/100), ховор (≥ 1/10 000, < 1/1000), маш ховор (<1/10 000), давтамж тодорхойгүй (мэдээлэлд үндэслэн тодорхойлох боломжгүй).
Ходоод гэдэсний замд илрэх өөрчлөлт
Түгээмэл: суулгах, ходоод өвдөх
Давтамж тодорхойгүй: бөөлжих, дотор муухайрах
Амьсгалын систем, цээжний хөндий, голтын эрхтэнд гарах өөрчлөлт
Түгээмэл: ханиах
Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт
Түгээмэл: тууралт
Давтамж тодорхойгүй: чонон хөрвөс.
Дархлалын системд гарах өөрчлөлт
Цөөн: хэт мэдрэгийн урвал (улайлтат тууралт, бүх биеийн тууралт, улайлт, хавагнах, нүдний зовхи, нүүр хавагнах, захын хаван, загатнаа, бүх бие загатнах, амьсгаадах).
Давтамж тодорхойгүй: ангионевротик хаван.
Ерөнхий, хэсэг газарт гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: халуурах, ядрах.
Мэдрэлийн системд гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: толгой өвдөх.
Амьсгалын систем эсвэл ходоод гэдэсний замд байнга гаж нөлөө үүсвэл эмийн хэрэглээг цуцлахыг зөвлөнө.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйч, сувилагчид мэдэгдэнэ үү.
Энэхүү зааварт тусгаагүй гаж нөлөө байж болно.
Мөн та сэжигтэй гаж нөлөөний талаар үндэсний сөрөг урвалын мэдээний системээр дамжуулан шууд мэдээлж болно.