Сэрэмжлүүлэг
Хэрэв дээрх шинжүүд болон арьсны харшлын урвал (арьсны загатнаа, халуу оргих, улайх) илэрвэл хэрэглээг зогсооно. 2 долоо хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.
Хэрэв үргэлжлүүлбэл! Биеийн ихэнх талбайг хамарсан гаж нөлөө болох хавагнах, даралт ихсэх, цусанд сахарын хэмжээ нэмэгдэх, бие махбодын хариу үйлдэл буурна.
Бэлдмэлийг нүүрэнд хэрэглэхгүй. Нүдэнд хүргэж болохгүй. Эмчилгээний үед чөлөөтэй хувцас өмсөхийг зөвлөнө. Арьсны эмгэгийн эмчилгээнд халдварын сэдрэл үед нянгийн эсрэг бэлдмэл хамт хэрэглэнэ. ГКС-ын шинж чанар үйлдлээс шалтгаалан бэлдмэлийг битүү боож хэрэглэснээр биохүртэхүй нэмэгдэж болно. Бэлдмэлийг гадуур хэрэглэснээр: гипофизын АКТГ буурах, гипофиз-бөөрний дээд булчирхайн систем дарангуйлагдах, цусан дах кортизол буурснаар эмчээс шалтгаалан Иценко-Кушингын хам шинж зэрэг нь хэрэглээний дараа үүсч болно. Удаан хугацааны эмчилгээнд АКТГ бөөрний дээд булчирхайг сэдрээсний дараа шээс, цусан дах кортизолын хэмжээгээр бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хяналт хийнэ. Халдварын үед хэсгийн эмчилгээг нян, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хийнэ. Тосон түрхэцийг зовхи, нүдний ойролцоо, нээлттэй хаалттай глаукомтой өвчтөн цаашилбал катарктын үед хэрэглэвэл өвчний шинж тэмдэгийг нэмэгдүүлнэ.
Ихэнх кортикстероидуудыг арьсны эмгэгт хэрэглэдэг ч удаан хугацаанд их талбай хамарсан эмгэг болон хүүхдэд битүү боодолтой хэрэглэдэггүй. Хүүхдийн биеийн гадаргуу жингийн харьцаа насанд хүрэгчидийнхийг бодвол их байдаг нь глюкокортикостероидын гаж нөлөө үүсэх эрсдэл ихтэй тул гипоталам-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдан Кушингын хам шинж үүсдэг. Кортикостероидын эмчилгээнд хүүхдийн өндөр бас хамаарна. АКТГ бөөрний дээд булчирхайг сэдрээсний дараа шээс, цусан дах кортизолын хэмжээгээр бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хяналт хийнэ. Халдварын үед хэсгийн эмчилгээг нян, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хийнэ. Хэрэв халдварын шинж арилахгүй бол халдварын эмчилгээн дээр тосон эмчилгээг зогсооно.
Өндөр настанд бэлдмэлийн хэрэглээнээс арьсан доорх эдийн хатингаршил үүсэхээс сэргийлнэ. Нүд, салст, шарханд түрхэхгүй.
Бэлдмэлийг нүдний эргэн тойронд болон глауком, катарактад хэрэглэхгүй. Хайрст үлдийн эмчилгээнд зарим глюкокортикостероидыг хайрст үлд дахих, эмийн дасал үүсэх, гадаад төрх өөрчлөгдөн идээт үлд, системийн хордлого, арьсны үйл ажиллагааны алдагдал үүсэхээс болгоомжилно.
Онцгой тохиолдолд бэлдмэлийг нүүр, цавь, суганы арьсанд түрхэх ба гаж нөлөө үүсэх эрсдэл ихтэй тул үргэлжлүүлэн хэрэглэхгүй.
Өндөр настаны арьсан доорх эдийн хатингаршилд болгоомжтой хэрэглэнэ.
Эмчилгээний үед салхин цэцэгийн эсрэг вакцин болон бусад дархлаажуулалт хийхгүй учир нь дархлалын хариу урвал болох эсрэг бие үүсдэг.
Ланолин агуулсан тул арьсны хэсэг газрын (хавьтлын дерматит) урвал илэрч болно.
Пропиленгликоль агуулдаг тул арьсны үрэвсэл үүсгэж болох учраас сүүний булчирхайд түрхэхгүй.
Тосон түрхэцийг бэлгийн болон анусын орчим хэрэглэхэд найрлага дах туслах бодисын нэг зөөлөн цагаан парафин нь бэлгэвчийг урах, хамгаалалтыг бууруулна.
Гаж нөлөө
Арьс, арьсан доорх эд: чонон хөрвөс, харшил хавьтлын дерматит, арьсны үрэвсэл, хатингаршил, нөсөө зангилаат тууралт, хэсэг газар зөөлрөх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, гиперкератоз, ам хажуугийн дерматит, хатги үүснэ. Арьсны хоёрдогч халдвар, хатингаршил үүсгэх (халуу оргих, загатнах, цэврүүтэх). Удаан хугацаанд хэрэглэснээр арьс хатингарших, хэсэг газарт үсжих, биеийн судас хавагнах, пурпур, нөсөөжих, гипертрихоз, үс халцрах шинж ихэвчлэн эмэгтэйд тохиолдоно.
Хоол боловсруулах зам: цөөн тохиолдолд ходоодны үрэвсэл, стероид хамааралт ходоодны шарх үүсгэж болно.
Дотоод шүүрлийн систем: гиперкалиеми. Их хэмжээгээр хэрэглэхэд системийн өөрчлөлтүүд илрэнэ: бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааний алдагдал, Иценко-Кушингын хам шинж, стероид чихрийн шижин
Дархлалын систем: бие махбодын хариу үйлдэл буурна. Удаан хугацаанд хэрэглэснээр хоёрдогчоор дархлал дутагдах (архаг халдварт өвчин сэдрэх, халдварын процесс, оппортунист халдвар идэвхжих), нөхөн төлжилт удааширна.
Зүрх судасны систем: артерийн даралт ихсэх, хавагнах