Кетотифен бэлдмэлийг дараах тохиолдолд онцгой богоомжтой хэрэглэнэ.
- Цочмог бронхын багтрааны хөдлөлийг эмчлэх зорилгоор
- Хэрэв та кортикостериодын эмчилгээтэй бол уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхдээ кортикостероидыг гэнэт зогсоож болохгүй эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авсны үндсэн дээр тунг аажмаар багасгаж зогсооно.
- Хэрэв Кетотифен бэлдмэлийн эмчилгээний явцад халдвар авсан тохиолдолд халдварын эсрэг өвөрмөц үйлчилгээ хийх хэрэгтэй.
- Кетотифен бэлдмэлийг таталт өгдөг өвчтөн маш анхааралтай хэрэглэх хэрэгтэй.
Бусад эмийн харилцан нөлөөлөл
Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл болон жоргүй олгодог бэлдмэл хэрэглэж байгаа мөн хэрэглээд удаагүй байгаа бол эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэх шаардлагатай.
- Кетотифен бэлдмэлийг чихрийн шижин өвчний үед ууж хэрэглэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тромбоцитын тоо хэмжээг цөөрүүлдэг ( цусны эсийн тодорхой нэгэн хэлбэр).
- Кетотифен бэлдмэл нь ерөнхий тайвшруулах, нойрсуулах болон бусад харшлын эсрэг бэлдмэлүүдийн үйлдлийг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг учраас хамт хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Кетотифен бэлдмэлийг хоол хүнс болон ундаа зэрэгтэй хамт хэрэглэх
Кетотифен бэлдмэлийг хэрэглэх эмчилгээний үед архи болон согтууруулах ундааны төрлийн зүйлтэй хэрэглэж болохгүй. Учир нь тархи мэдрэлийн системд хүчтэй дарангуйлах нөлөөг нь ихэсгэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ үү.
Жирэмсний эхний гурван сард Кетотифен бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ. Жирэмсний бусад саруудад эмчилгээг зөвхөн эмчлэгч эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Хөхүүл үед хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно.Учир нь уг бэлдмэл хөхний сүүгээр ялгардаг тул хүүхдэд нөлөөлж болно.