Болгоомжлол!
Цусархаг шинж тэмдгийн үед лиотон 1000 бэлдмэлийг хэрэглэж болох эсэхийг сайтар анхаарна.
Лиотон 1000 бэлдмэлийг цус алдалт, нээлттэй шарх буюу салст бүрхүүлд, идээ бүхий халдварлагдсан хэсэг зэрэгт тус тус хэрэглэхгүй.
Бэлдмэлийн найрлагад метил-п-гидроксибензоат, пропил-п-гидроксибензоат зэрэг туслах бодис агуулагддаг учир парабенд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх талаар тусгай судалгаа хийгдээгүй.