ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Тометрол 16мг–ыг глюкокортикойд шаардлагатай дараах нөхцөлүүдэд хэрэглэнэ. Үүнд:
- Дотоод шүүрлийн эмгэгүүд: бөөрний дээд булчирхайн анхдагч болон хоёрдогч дутагдал, бөөрний дээд булчирхайн архаг гиперплази
- Ревматойдны эмгэгүүд: ревматойд артрит, өсвөр насны хүүхдийн үений архаг үрэвсэл, анкилозот спондилит
- Холбох эдийн эмгэгүүд/артерийн судасны үрэвсэл: системийн улаан чонон яр, системийн дерматомиозит (полимиозит), зүрхний хүнд хэлбэрийн үрэвсэл бүхий ревматойд халууралт, артерийн судасны аварга эст үрэвсэл / ревматойд полимиальгиа
- Арьсны эмгэгүүд: пемфигус вулгарис, харшил: улирлын болон байнгын харшлын шалтгаант хамрын үрэвсэл, эмийн хэт мэдрэгшлийн урвал, ийлдсийн өвчин, арьсны харшил хавьтлын үрэвсэл, гуурсан хоолойн багтраа
Нүдний эмгэгүүд: урд талын увейт (ирит, иридоциклит), арын увейт, нүдний мэдрэлийн үрэвсэл
- Амьсгалын эмгэгүүд: уушгины саркойдоз, аминд аюултай буюу тархмал сүрьеэ (сүрьеэгийн эсрэг хими эмчилгээ тохиромжтой), ходоодны агууламжаар амьсгалын зам бөглөрөх
- Цусны эмгэгүүд: шалтгаан тодорхойгүй тромбоцитын пурпур, цус задралын цус багадалт (аутоиммуны)
- Хавдрын эмгэгүүд: лейкеми (цочмог ба лимфатик), хорт лимфома
- Ходоод-гэдэсний эмгэгүүд: бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, кроны өвчин.
- Бусад: сүрьеэгийн менингит (сүрьеэгийн эсрэг хими эмчилгээ тохиромжтой), эрхтэн шилжүүлэн суулгалт
ХОРИГЛОХ ЗААЛТ:
Метилпреднизолон шахмалыг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ:
• Системийн мөөгөнцөртэй эмчлүүлэгч
• Үрэвслийн эсрэг өвөрмөц эмчилгээнээс бусад тохиолдолд системийн халдвартай эмчлүүлэгч
• идэвхитэй бодис буюу туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг эмчлүүлэгчид хэрэглэхийг цээрлэнэ.
Кортикостеройдыг дархлаа дарангуйлах тунгаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд амьд буюу амьд сулруулсан вакциныг хэрэглэхийг цээрлэнэ.