Анхааруулга : Coralis Gatifloxacin уусмалыг зөвхөн нүдэнд дусааж хэрэглэх бөгөөд нүдний салстад болон нүдний өмнөд камер руу тарьж огт болохгүй.
Хинолины бүлгийн эм болох гатифлоксациныг ууж хэрэглэсэн өвчтөнд (зарим тохиолдолд эхний тунгийн дараа) хүнд хэлбэрийн, аминд аюултай харшлын урвал болох анафилаксийн шок илэрч байсан тухай мэдээлэгдэж байсан. Зарим тохиолдолд зүрх судасны үйл ажиллагааны цочмог дутагдал (коллапс), ухаан алдах, судас мэдрэлийн хаван үүсэх (хоолой, залгиур эсвэл нүүр хавагнах), амьсгал боогдох, амьсгаадах, арьсаар загатнах болон тууралт гарах шинж тэмдэг илэрч болзошгүй. Хэрэв дээр дурьдагдаж буй, харшлын урвалуудаас илэрвэл, энэ эмийн эмчилгээг нэн даруй зогсооно. Хүнд цочмог явцтай харшлын урвал илэрвэл, эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмчийн байнгын хяналт, хүчилтөрөгч болон зохиомол амьсгалаар хангана.